Өсвөрийн шатарчид өндөр амжилт үзүүллээ
2018/08/02

БНЧУ-ын Пардубице хотноо 2018 оны 7 дугаар сарын 11-28-ны өдрүүдэд 29 дэх удаагийн "Czech Open 2018" олон улсын шатрын болон хөлөгт тоглоомын фестиваль “Tipsport Arena” цогцолборт болж өнгөрлөө. 
Энэ удаагийн тэмцээнд 46 орны тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 11 шатарчид оролцсоноос өсвөрийн тамирчид өндөр амжилт үзүүллээ. 
Тэмцээний 1800 дээш чансаатай эмэгтэйчүүдийн ангилалд болон үндсэн тэмцээнд Б.Удвал тэргүүн байр эзэлсэн бол 2100 болон 2300 дээш чансаатай эрэгтэйчүүдийн ангилалд Х.Итгэлт тэргүүн байр эзэлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404