Л.Энх-Амгалан: Фэйсбүүкийг бүрэн хаахгүй
2019/12/02

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, сонгуулийн хуулийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр ийнхүү сонгуулийн хуультай холбоотой мэдээлэл хийлээ.

-Цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

-Фэйсбүүк хэрэглээгээр Монгол Улс Азид нэг, дэлхийд 10-т орсон байгаа. Цаашид улс орнууд фэйсбүүк компанийн зүгээс ч сонгуулийн шударга хийх нь улс орны тогтолцооны асуудал гэж үзээд сонгуулийг хүндэтгэх зарчмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юм билээ. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд ирж, сонгуулиар аль болох фэйсбүүк орчноос үл шалтгаалах, сонгогчдод нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм билээ. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа асуудалд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй, тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.

-Намуудын санхүүжилтийг Сонгуулийн хуульд тусгасан уу?

-Сонгуулийн хууль бол сонгогчийн эрх ашгийг хамгаалсан хууль. Сонгогчид энгийн ойлгомжтой, нөлөөлөлгүй байх нь сонгуулийн зорилго. Тиймээс сонгогчийн эрх ашгийг нэгт тавьж буй. Тиймээс сонгогч сонголтоо хийхэд гадны ямар нэг нөлөөлөлгүй байх үүднээс тодорхой хязгаарлалт хийж байгаа. Хууль зөрчиж, зохион байгуулалттай хуурамч аккаунтаас хандахыг хязгаарлана. Түүнээс иргэн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлнэ.

-Сурталчилгааны хугацааг нэмж байгаа гэсэн үү?

-Бид сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд ижил гараанд байх, замбараагүй, хязгааргүй сурталчилгаа хийх асуудлыг цэгцэлж байгаа. Сонгуулийн сурталчилгаа үнэмлэх гардаж авснаас сурталчилгааг эхэлж болно гэж үзэж байгаа.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус учраас ард иргэдийн дунд хардалт байдаг. Тиймээс хандив, санхүүжилт ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404