Богд уул руу амралтын өдрөөр нийтийн тээврийг нэмэгдүүлнэ
2019/11/30

Богд хан уул руу амралтын өдрөөр иргэд олноороо явган аялал хийдэг болсон тул тухайн чиглэлд нийтийн тээврийн шинэ чиглэл гаргах, авто зогсоолыг нэмэгдүүлэх асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн байна.

Амралтын өдрүүдэд Богд хан уул руу нийтийн тээврийн хэрэгсэл явуулах боломжтой гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлж, хариуцсан орлогчид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404