УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Би Батхүү агсантай муудалцаагүй
2019/11/29

АН-ын дэд дарга Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан тухайн үед төрийн ордонд байсан 200 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед Г.Батхүү агсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнд орсон гэдэг бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би ѳнгѳрсѳн баасан гаригт Г.Батхүү агсантай уулзсан нь үнэн. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Би гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй" гэсэн байдаг.

Н.Номтойбаяр тавдугаар сарын 19, 30-нд, зургаадугаар сарын 18-нд нийт гурван удаа гэрчийн мэдүүлэг өгчээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 31-нд тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг "Г.Батхүү агсныг согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэж худал мэдүүлэг өгсөн, тиймээс эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр Прокурорын байгууллагаас таныг сэжигтнээр татаж магадгүй" гэжээ. Тэрээр өөрийн твиттер хуудсандаа ч энэ талаар жиргэжээ. Энэхүү хэргийн талаар хууль хяналтынхан өнөөдрийг хүртэл мөрдлөгийн явцын талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404