Алслагдсан хороодын хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй 6 төрлийн дугуйлан явуулна
2019/11/29

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Би нар" хүүхэд хөгжлийн төслийн хүрээнд Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн 6 төрлийн /морин хуур, драм, дуулаач, бүжиг, уран зураг, хайчилбар/ дугуйлан секцэнд эрсдэлт бүлгийн алслагдсан дүүрэг хороодын нийт 2400 хүүхдийг хамруулахаар болжээ.

Төслийн хүрээнд 8-18 насны хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангуудад үнэ төлбөргүй хамруулах юм.

Монголын хүүхдийн ордны арван багш зургаан сарын хугацаанд нийт дөрвөн төрлийн дугуйланд хүүхдүүдийг хичээллүүлэхээр хөтөлбөрөө гаргажээ.

.

Дугуйлан бүтэн зургаан сарын хугацаанд долоо хоногт хоёр удаа хичээллэх юм. Нийт зургаан дүүргийн 2-3 хорооны дунд нэг дугуйлан ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд хорооны иргэний танхимуудад хичээллэх орох ажээ. Уг сургалтанд хамрагдсан хүүхдүүд зургаан сарын дараа нэгдсэн тоглолт, үзэсгэлэн гарахаар төлөвлөжээ.

Хүүхдүүдийг дугуйланд хамруулснаар гоо зүйн мэдлэг, авьяас хөгжихөөс гадна мэргэжлийн чиг баримжаатай болж, өөрийгөө нээдэг гэдгийг мэргэжлийн багш нар дурдав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404