Нийгэмд эерэг Аппликейшн нээлтээ хийлээ
2019/11/28

“WE” хэмээн нэрлэгдэх гар утасны цоо шинэ аппликэйшн энэ сарын 26-ний өдөр нээлтээ хийлээ. Аппликэйшний гол хэсэг нь бидний эрүүл мэндэд чиглэгдсэн бөгөөд өдөр тутамдаа хийдэг алхалтад тулгуурлагдсан.Замын түгжрэл, стресс, хөдөлгөөний дутагдал гэх мэт нийгэмд тулгамдсан асуудал нь хүн бүрийн амьдралд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөг үзүүлж байдаг бол энэхүү аппликэйшнийг гар утсандаа суулгаж нэг км алхах тутамдаа 300  оноог цуглуулах боломжтой юм. Алхаж цуглуулсан оноо бүрээрээ “WE” аппликэйшнтэй хамтран ажиллаж буй байгууллагуудаас хөнгөлөлт авах боломжтой бөгөөд алхсан газар бүрийг интернетгүй орчинд ч автоматаар тооцож болдгоороо давуу талтай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс өдөр бүр 10-аас дээш минут тогтмол алхалт хийх нь аливаа өвчлөлүүд, хорт хавдар зэргээс урьдчилан сэргийлэх хүчин зүйл болдог хэмээн үзсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй НИТХ-ээс хийсэн сүүлийн 5 жилийн судалгаагаар нийслэлд иргэдийн 70 гаруй хувь нь түгжрэлээс хамааралтайгаар өдөртөө бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулж байгаа гэсэн дүн гарчээ. Оноо цуглуулж, мөнгө олонгоо давхар эрүүл мэнддээ анхаарал хандуулах, түгжрэлийг багасгах гээд олон давуу талыг бүрдүүлэхийг зорьсон залуус өөрсдийн бүтээсэн аппликэйшнийхаа нээлтэд зориулан чалленж зарлаж, хамгийн өндөр оноог цуглуулсан нэг хэрэглэгчид Iphone 11 гар утсыг хонжвор болгон өгнө гэдгээ зарлаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404