Д.Трамп Хонконгийн хүний эрхийн тухай хуульд гарын үсэг зуржээ
2019/11/28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай", мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд лхагва гарагт гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

"Би Си Жиньпин дарга, Хятад улс болон Хонконгийн ард түмнийг хүндэтгэх үүднээс эдгээр хуульд гарын үсэг зурлаа. Хятадын удирдагчид болон Хонконгийн төлөөлөгчид санал зөрөлдөөнөө тайван замаар шийдэж, бүгдэд энх амгалан, хөгжил цэцэглэлтийг авчирна гэж бид найдаж байна" гэж Д.Трамп мэдэгдсэн байна.

 

Энэхүү хууль нь 1992 оноос хойш Хонконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын талаарх хуульд засвар оруулж байгаа бөгөөд Хонконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь байдлаас шалтгаалан жил бүр хянах, мөн хүний эрх зөрчсөн хүмүүст хориг арга хэмжээ авах талаар тусгажээ. 

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404