З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно
2019/11/28

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм. Энэ хугацаанд тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.

Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Уг хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцлоо.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404