Ө.Энхтүвшин: Би нэр төр гутаалаа гэж гоншигнодог хүн биш
2019/11/27

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын хоёр чөлөөт бүсэд казино байгуулахаар Шадар сайд Ө.Энхтүвшин хятадуудтай уулзалт хийсэн. Цахим гэмт хэргээр баривчлагдаж, албадан буцаагдсан 800 хятад үүнтэй холбоотой гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

 

Уг асуудалд Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбар хийлээ. Тэрбээр “Миний нэр хүнд гэхээсээ илүү Засгийн газрын нэр хүнд гарсан. Засгийн газар зохион байгуулсан, тагнуулын байгууллага мэдэж байсан гэж ярьсан. Энд хуулийн байгууллага хариу өгөх ёстой. Би нэр төр гутаалаа гэж ярих нь жижиг асуудал, тэгж гоншигнодог хүн биш. Гол нь энэ хоёр улсын хоорондын харилцааны асуудал болох гээд байна” гэсэн хариуг өглөө.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404