Автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2019/11/26

 Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон. Харин 2016 онд Я.Содбаатар нарын 9 гишүүн Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөрт" болгон сэргээж хуульчлах хуулийн төсөл өргөн барьж баталсан юм.

 

Дашрамд дурдахад, маргааш буюу энэ сарын 27-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиох тул дугаарын хязгаарлалт мөн үйлчлэхгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404