Хотын Захирагч сайжруулсан түлшний нийлүүлэлт тасарсан зарим цэгт ажиллав
2019/11/26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч Баасан гаригийн орой Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод байрлах сайжуулсан түлшний борлуулалтын цэгүүдээр орж түлшний нөөц, түгээлт, нийлүүлэлт хэрхэн хийгдэж байгааг шалган үүрэг чиглэл өгч ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд байрлах 139-р цэгийн борлуулагч Ө.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” компаниас өдөрт найман тонн нийлүүлэгдэж байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн өдөрт авах түлшний хэрэгцээ нэмэгдэж байна. Манай цэгээр өдөрт 1600 гаруй хүн үйлчлүүлдэг. Тиймээс 8-10 тонн түлш нийлүүлэх шаардлагатай байна. Харин түлшний чанарын тал дээр иргэд их ам сайтай байгаа” хэмээсэн юм.

Хотын Захирагчийн дараагийн орсон цэг бол Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Х.Ц.05-р цэг. Тус цэгт сайжруулсан түлшний нийлүүлэлт хангалтгүй, иргэд бухимдалтай байгаа талаар борлуулагч Х.Ариунтуяа хэлсэн юм. Энэ үеэр  “Таван толгой түлш” компаний тус дүүрэг дэх сайжруулсан түлшний түгээлт хариуцсан менежер Ц.Замбалгаравыг хийж буй ажлаа сайжруулан Х.Ц.05-р цэгт түлшний түгээлт, нийлүүлтийг яаралтай олгож ажиллах үүргийг өгөв.

Дүүргийн 23-р хороонд байрлах дундын 04 дүгээр цэгт 17 савлагч өдөрт 26 тонн сайжруулсан түлшийг савлан ажиллаж борлуулалтын арван цэгт түгээлтийг хийдэг байна. Борлуулагч О.Зоригтсүх ”Түлшний нийлүүлэт сайн хийгдэж байгаа ч түгээлт хийх машин дутмаг байдаг. Энэ тал дээр анхаарч өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим борлуулалтын газарт түлшний түгээлт муу байна. Сайжруулсан түлшний тээвэрлэлт хариуцсан компаниуд шаардлага хангахгүй байгаа бол дариухан арга хэмжээ авч ажилла, мөн түлшний нийлүүлэлтэн дээр онцгой анхаарал хандуулж, борлуулалтын цэг тус бүртэй байнга харилцаа холбоотой ажиллаж бай” хэмээх үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404