Цэцийн шийдвэрийг УИХ залруулахгүй бол өдөрт 1.3 их наяд төгрөгөөр тасрана
2019/11/25

Цэцээс гаргасан шийдвэрээс хойш төсөвт орж ирээгүй 90 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг нөхөн төлүүлэх болно гэдэг анхааруулгаыг Сангийн сайдын Хүрэлбаатар өгөөд буй юм. Иймээс АМНАТ-тэй холбоотой маргаан мөддөө тасрахгүй байж мэдэхээр байна. Учир нь үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс "Цэц зөв шийдвэр гаргасан. Давхар татвар ногдуулах эрх зүйн орчин үүссэнийг цуцалсан" гэдэг мэдэгдлийг хийж байсан бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар няцаасаар ирсэн.  Тэрбээр Цэцийн шийдвэрийг УИХ залруулахгүй бол өдөрт 4.3 тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхгүй, ирэх онд төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасрах бодит аюул нүүрлэнэ гэдэг мэдээллийг ч давхар өгч ирсэн. Тодруулж хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид давхар татвар төлж байсан баримт гаргаж ирвэл Сангийн сайд маргаанд ялагдаж, АМНАТ-ийг нөхөж авах боломжгүй болно.  Харин давхардуулж АМНАТ төлөөгүй хэрнээ боловсруулалт хийх тутамд давхар татвар төлөх нөхцөл үүссэн гэж буруу ойлгон татвараа төлөөгүй бол Сангийн сайд заргадаа ялах болооод буй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404