Г.Одбаяр Их дуулгаас хүрэл медаль хүртжээ
2019/11/25

Монголын жудогийн холбооны олимпийн шигшээ баг “Осака-2019” олон улсын жудо бөхийн холбооны Их дуулга тэмцээнд амжилттай оролцож байна. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн -57 кг жинд хүч үзэж, хүрэл медаль хүртсэн бол гавъяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг жинд долдугаар байранд орсон амжилт үзүүлсэн.

Тэгвэл өчигдөр /2019.11.24/ эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн -73 кг-д Г.Одбаяр, -81 кг-д О.Ууганбаатар, Н. Дагвасүрэн нар барилдсан юм. Манай улсын тамирчдаас эрэгтэйчүүдийн -73 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртжээ.

Ингэснээр Монгол Улсын баг тамирчид "Осака-2019" жудо бөхийн Их дуулга тэмцээний хоёр өдрийн байдлаар хоёр хүрэл медальтай 12-т эрэмбэлэгджээ. Тэмцээнийг 11 алт, 8 мөнгө, 15 хүрэл медальтай Япон улс тэргүүлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404