Гурван тонн кокайнтай шумбагч онгоцыг саатуулжээ
2019/11/25

Испанийн хууль сахиулах байгууллагууд 3 тонн кокайнтай шумбагч онгоцыг саатуулжээ. “La Sexta” телевизийн мэдээлснээр, Өмнөд Америкаас ирсэн 20 метр урт энэхүү шумбагч онгоцыг Кангас дахь голын эрэг дээр байхад нь илрүүлжээ.

 

Шумбагч онгоцны багийн хоёр гишүүнийг баривчилсан байна. Цагдаа  нар ажиллагаа явуулах үеэр хөлгийн багийн гишүүд шумбагч онгоцыг усан доогуур оруулахыг оролджээ. Энэ хэрэгтэй холбоотой нэг сэжигтэн оргон зугтсан бол баривчлагдсан хоёр хүн нь Эквадорын иргэд байсан аж. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404