Д.Сумьяа Осакагийн Их дуулгаас хүрэл медаль хүртэв
2019/11/23

Жүдо бөхийн “Осака-2019” “Их дуулга” ангиллын тэмцээн Японд үргэлжилж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа хүрэл медаль хүртэв.


Тус тэмцээнд 87 орны 280 эрэгтэй, 206 эмэгтэй бөх хүчээ сорихоор ирсэн бөгөөд Монгол Улсаас 14 тамирчин оролцож байна. Их дуулгын эхний өдөр Монголын зургаан бөх барилдаж, хэдэн сар завсарлаад Д.Сумьяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Момо Тамаокид ялагдсан. Улмаар дагах тойрогт Польшийн бөх Арлета Подолакийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Харүко Фүнакүбог ялснаар Д.Сумьяа Осакагийн “Их дуулга”-аас Монголын багийн анхны медалийг хүртэв.


Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д залуучуудын олимп, насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-д  “Алдар” спорт хорооны тамирчин 2019 оны улсын аварга, ОУХМ Э.Ариунболд, “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Екатеринбург “Их дуулга”-ын аварга Л.Өнөболд, 66  кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга Г.Хэрлэн нар барилдсан ч медальд ойртож чадалгүй тэмцээнээ дуусгав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404