“Google” гар утасны доголдлыг илрүүлвэл 1.5 сая ам.доллароор шагнана
2019/11/23

АНУ-ын “Google” компанийн “Android” үйлдлийн системтэй ухаалаг гар утаснуудаас аюулгүй байдлын доголдол илрүүлсэн тохиолдолд 200 мянгаас 1.5 сая ам.долларын шагнал өгөхөөр болжээ.

 

Хамгийн өндөр “шагнал”-ыг “Google”-ийн “Pixel” загварын утаснуудын “Titan M” чипээс доголдол илрүүлсэн тохиолдолд олгох ажээ. “Манай компани 2015 оноос хойш аюулгүй байдлын чиглэлийн судлаачдад 4 сая гаруй ам.долларыг олгосон” гэж “Google” компани мэдээлсэн байна.

 

Гэсэн хэдий ч өндөр шагнал амласан эсэхийг үл харгалзан хүмүүс гэмт этгээдүүдээс мөнгө авахыг илүүд үзэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглажээ. “Google”-ээс гадна “Apple”, “Buzzfeed”, “Facebook”, “Samsung” зэрэг бусад компани мөн аюулгүй байдлын доголдлын талаар мэдээлсэн тохиолдолд шагнал санал болгодог юм. Ингэснээр энэ чиглэлийн мэдээллийг гэмт этгээдүүдийн гарт орохоос урьдчилан сэргийлнэ хэмээн тэд үздэг ажээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404