"Их дуулга" үргэлжилж байна
2019/11/22

Хэсгийн барилдаан 10:00 цагаас эхэлнэ. Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52 кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Л.Өнөболд гэсэн хоёр залуу мастер зодоглож байгаа. Э.Ариунболдын хувьд эхний тойрогтоо Лаос улсын тамирчин Ситисан Сукфаксайтай барилдахаар оноолт таарлаа. Түүний хэсэгт Японоос Кога Женки багтсан. Харин Л.Өнөболд эхний тойрогтоо хийлж, удаах тойрогт Германы бөх Плафку Морицтай барилдахаар оноолт таарлаа.   Түүний хэсэгт Японоос Аоки Даи багтжээ.

66 кг-д Г.Хэрлэн зодоглож байна. Манай бөх С хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ.  Г.Хэрлэн нягт сайхан барилдвал хэсгийн аваргын төлөө Солонгосын Ан Баул болон Японы Аида Юүжи нарын ялсантай нь барилдах магадлалтай юм. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайвань болон Румыны бөхчүүдийн ялсантай нь тулах юм.  Түүний хэсэгт Японоос Цунода Нацуми багтсан. 

52 кг-ын жинд Л.Сосорбарам зодоглож байна. Манай бөх эхний тойрогтоо Узбекстаны жүдоч Келдиёорова Диёоратай барилдахаар оноол таарлаа.  Түүний хэсгийн дэлхийн аварга Абе Ута тэргүүлж байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404