С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
23 өдрийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 60,5 хувийн саналаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлөхөөр болов. Харин “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н.Баяртсайхан арваннэгдүгээр сарын 5-ны өдөр өөрөө хүсэлт гаргаж, ажлаа хүлээлгэж өгөх саналаа ирүүлснийг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Саарал жагсаалтад орсон гэдэг асуудлаар ингэж хандаж байгаад үнэхээр харамсалтай байна. ФАТФ-ын саарал жагсаалтад ороход “Монголбанк”-ны ерөнхийлөгч ямар ч хамаагүй гэдгийг бид бүгд мэднэ. Шахаж хавчсаар байгаа л өргөдлийг нь өгүүлсэн байж таарна. Хэрвээ ингээд явуулчих юм бол Саарал жагсаалын тухай хэнээс асуух юм бэ. Мэддэг хүнийг нь явуулчихаад мэддэггүй хүнээс асуугаад сууж байх юм уу” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд хуралд оролцсон гишүүдээс санал хурааж, 57,1 хувийн саналаар Н.Баяртсайханыг “Монголбанк”-ны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөллөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404