Ж.Батзандан: БНХАУ-ын 800 иргэн 53 компаниар халхавч хийж орж ирсэн
2019/11/21

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. 

 БНХАУ-ын 800 иргэнийг хэн Монголд оруулж ирсэн вэ?

 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хаалттай хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй уулзсан. 10 дугаар сарын 12-15-нд Хуан гэх хятад иргэн Засгийн газрын Шадар сайдтай уулзсан байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсийн дарга нар тус уулзалтад оролцжээ.

 Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Алтанбулаг, Цагаан нуурын чөлөөт бүсэд цахим казино ажиллуулах зорилгоор хятадуудтай уулзаж, туршилт хийх хүсэлтийг тавьсан байна.

 Одоогоор 800 хятадыг оруулж ирсэн хэргээр Уулаа, Баяраа гэдэг хоёр хүн 461 дүгээр ангид хоригдож байна. Нийт 53 халхавч компани байгуулж, ГХЯ, ТЕГ-т хүсэлт гарган, жуулчин нэрээр орж ирсэн байна. Энэ асуудлыг ТЕГ болон ГХЯ анхнаас нь мэдэж байсан. Оруулж ирэхдээ ч, гаргахдаа ч зохион байгуулалттай ажилласан байна”  гэсэн мэдээллийг Ж.Батзандан гишүүн өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404