У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав
23 өдрийн өмнө

Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг гурван хэсэгт хувааж доод бүтэц болон төмөр замын ажлыг зэрэг хийж байгаа юм. Одоогоор 14 км далан барьж дуусган төмөр замаа тавихад бэлэн болгоод байна. Энэ чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөг, хоёр том өртөөтэй байх бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд зөрлөгийн барилгын  ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Төмөр замын зураг төслийг төрийн өмчит компани хийсэн бөгөөд  цэргийн найман ангийн алба хаагч, 64 аж ахуйн нэгжийн нийт 2300 хүн, 1300 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Говийн бүс нутагт түгээмэл тархацтай дүүргэлтийн материал ховор байдаг нь төмөр замын далангийн ажил  хийхэд хүндрэл учруулж байна. Гүйцэтгэгч байгууллага хэрэгцээт балласт чулуугаа энэ өвөл  бэлдэх юм. Мөн 36 худаг гаргахаас дөрвөн худаг гаргаад байна. Энэ төсөлд 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу ашигт малтмалын 37 орд байрладаг бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замтай холбогдох зэрэг стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404