Мэргэжил арга зүйн сургалт зохион байгууллаа
2019/11/21

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2019 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр улирлын офицер, ахлагч нарын мэргэжил арга зүйн сургалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сургалтыг нээж, Шинэлэг мэдээ, мэдээллээр хангах зорилготой сургалт зохион байгуулж буйг онцлоод амжилт хүслээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Оюуны чадвар төв, Монголын үндэсний иргэдийн хөгжил төвийн лектор, мэргэжилтэн, багш нараар төрийн болон албаны нууцыг хадгалах хамгаалах талаар, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний бүтэц, хэрэгжүүлэх арга зам, төрийн албаны ёс зүй, манлайлал зэрэг сэдвүүдээр сургалт орсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404