Ё. Баатарбилэг сайдаа хүүхдэд өгөх 650 сая төгрөг хаана байна
2019/11/20
Хүүхэд  харах үйлчилгээ нь хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хэлбэр мөн бөгөөд уг үйлчилгээнд ихэнхидээ залуу гэр бүл, амьдралын түвшин доогуур гэр бүлийн хүүхдүүд хамрагдаж байгаа нь зорилтот бүлэгрүү чиглэсэн үйлчилгээ гэж үзэж болохоор байна. Уг үйлчилгээ нь Монголын нийгэм эдийн засаг болон хүүхэд хамгааллын тогтолцоонд чухал хувь нэмэр оруулж байгаа иргэдийн оролцоонд суурилсан нийгмийн ажил үйлчилгээний шинэлэг хэлбэр юм. Хүүхэд харах үйлчилгээний хууль нь хэрэгжээд 3 дахь жилдээ ажиллаж байна .  Өнөөдөр монгол улсын нийт иргэдийн тоо 3,104,771 т хүрлээ.  Сүүлийн нэг зуу хоногийн хугацаанд 29508 хүүхэд мэндлээд байна. Хүүхэд бүрт ижил гараа өгье.

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 203 , Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3,2,2 Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэг хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан .
Хүүхэд харах үйлчилгээнд 2016 оны улсын төсөвт 10,8 тэрбум төгрөгөөр хүүхэд харах үйлчилгээний 688 төв байгуулж . нийслэлд 5913 хүүхэд орон нутагт 4414 хүүхэд  10327 хүүхдийг эрүүл аюулгүй нөхцөлд төрийн бодлогыг хэрэгжүүлэх , ажилгүй иргэд тэр дунда эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон эцэг эх , асран хамгаалагчийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох зорилгоор тусган хэрэгжүүлж ирсэн.

БСШУСЯам нь хүүхэд харах үйлчилгээний үлдэгдэл төсөв болох 650  сая орчим  төгрөгийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд 10 , 11 саруудад хувиарлаж санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2019 оны хичээлийн жил 9 болон 12 сарыг санхүүжилтгүй ажиллаж байхад одоог хүртэл 10,11 сарын хүүхдийн хоолны зардал олгоогүй тус яамны төсөвт хүүхэд харах үйлчилгээний 650 орчим сая төгрөг байхгүй болсон байна. Тухайн төсөв хаашаа шилжсэн нь одоо хүртэл тодорхой бус хүүхэд харах үйлчилгээнд явж байгаа хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдсөөр байна.


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404