“АЗИЙН НҮҮДЭЛЧИД” ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА
2019/11/20

Монгол Арт галерейн урилгаар Буриадын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл болсон ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич, ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач Шонхоров Чингиз Бадмаевич, Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ийн Төрийн шагналт Базаров Баясхалан Цыпылов нарын 50 гаруй уран зураг, зураасан зураг, хүрэл барималаас бүрдсэн үзэсгэлэн 2019 оны 11 сарын 7-ны өдөр 17 цагт Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Дэлхийн олон оронд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнг толилуулж нэр алдарт хүрсэн эрхэм уран бүтээлчдийн энэ үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийн сэдэв нь нүүдэлчдийн ахуй амьдрал, говь тал нутгийн өгүүлэмжтэй зургууд Хүннүгийн амьтдын дүрс орсон хүрэл барималууд  зонхилж байна.

Монголын урчуудын эвлэл, Монголын зураачдын эвлэл, Кемпински зочид буудал, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан, ДУБЦУН итали жаазны үйлдвэр, Өлзий бадруулагч хийдийн Аглаг бүтээлийн сүм, ОХУ-ын зураачдын эвлэл нь  Монгол арт галерейтай хамтран ажиллаж хоёр улсын урлаг соёлын харилцаа тэр дундаа дүрслэх урлагийн салбарт энэхүү үзэсгэлэн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

        Үзэсгэлэнгийн үеэр хоёр орны уран бүтээлчдийн уулзалт, мастер классыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны 14.00 цагт  зохион байгуулж Буриад Улсын дүрслэх урлагийн өнөөгийн өнгө төрх, соёл, зан заншил, бүтээл, туурвилын онцлогтой танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар сонирхолтой ярилцлага зохион байгуулагдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404