Ч.Хүрэлбаатарын төрсөн ах, Д.Оюунхоролын нөхөр Ерөнхий консул боллоо
2019/11/19

Засгийн газрын хаалттай хуралдаанаар Монгол Улсаас Тува, Хонконг улсад суух Ерөнхий консулыг томилов.

Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Ганболдыг томилсон бол УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар тус тус томилжээ.

Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан. Харин Г.Жаргалсайхан Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404