11 САРЫН 20-НЫ ӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
2019/11/19

30 Жилийн өмнө энэхүү өдөр НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас Хүүхдийн эрхийн тухай конвенцыг соёрхон баталсан бөгөөд энэхүү конвенцод дэлхийн 193 орон нэгдэн орсон байна. Уг конвенц батлагдсан өдрийг 2017 оноос Дэлхийн Хүүхдийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ой Дэлхийн хүүхдийн өдрөөр дараах үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.
• Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын талаарх ойлголт өгөх хялбаршуулсан хичээлийг улс орон даяар нэг өдөр нэг цагт бүх ерөнхий боловсролын сургуульд заана.
• Хүүхэд хамгаалал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт бүхий “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн нэвтрүүлэг, хүүхдийн аюулгүйн дүрмийн зөвлөмжийг бүх цэцэрлэгийн хүүхдүүдэд нэгэн зэрэг үзүүлж танилцуулна.
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Зөв гуч ТББ хамтран Хүүхдийн эрхийн конвенцын тухай олон нийтэд мэдээлэл түгээх машинтай парадыг зохион байгуулж байна.
• Дэлхийн хүүхдийн өдрөөр хүүхэд багачуудаа хүндэтгэн жолооч нар гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Дэлхийн хүүхдийн өдрөөр зохион байгуулагдах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 99736124 99035384 лавлана уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404