ТӨВ, ОРОН НУТГИЙН ТЕАТРУУДЫН СУРГАЛТ, СЕМИНАР БОЛНО
2019/11/19

Соёл, урлагийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, 2019 оны 36, 37 дугаар тогтоолоор батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг улсын хэмжээнд эрчимжүүлэх чиглэлээр олон талт ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна.

Уг ажлын хүрээнд 2019 онд тус газраас Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит 5 мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажилд арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөлт, ажлын байрны орчинд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгууллаа.

Цаашид төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын менежментийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  1. Мэргэжлийн урлагийн байгууллагуудыг стратеги төлөвлөгөөтэй болгох;
  2. Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлтийг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, үр дүнд хяналт-шинжилгээ хийх, үнэлэх үйл ажиллагааг  сайжруулах;
  3. Мэргэжлийн урлагийн байгууллагын стратеги бүтцийг тодорхойлох;
  4. Албан тушаалын тодорхойлолтын боловсруулалтыг сайжруулах;
  5. Мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрмийг шинэчлэх зэрэг

Дээрх ажилтай холбогдуулан төв, орон нутгийн театр, чуулгын дарга, захирал, аймаг, нийслэлийн БСУГ-ын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарийг  2019 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-264944 утсаар лавлах боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404