Б.Жаргалсайхан: Баделхаан минь балайрч элдэв зүйл сэтгэлгүй зүгээр ажлаа хий
2019/11/18

Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа 

Улаанбаатар хотын иргэдэд утааны дараа тулгарсан гол зовлон бол Цэвэрлэх байгууламжны өмхий үнэр. 60 жил хуримтлагдсан лагийн үнэр "Жаргалтай Улаанбаатар" хотын иргэдийг зовлонтой болгодог. Сонгинохайрхан дүүргийн иргэд салхины аясаар өмхий үнэрт найгалдана. (Манай нэг үйлдвэр тэнд байдаг юм зовлонтой) 22 товчоо хүрэхэд машин дотор үнэртэж амь тэмцэлдүүлэх юм. Одоогоос хоёр жилийн өмнө Баделхаан сайд 30 тэрбум төгрөгийн үнэр дарагч хийж байгаа учир зундаа өмхий үнэртэхгүй гэсэн. Өвөл гайгүй байдаг байтал дөрвөн улиралдаа нэвт үнэртсээр л байв. Дараа нь Хятад,Францын хөрөнгө хөрөнгө оруулалтаар Цэвэрлэх байгууламж барьж байгаа. Лагаа усжүүлээд, хатаагаад шатаагаад эрчим хүч гаргана. Улаанбаатар хотын тал хувийг эрчим хүчээр хангана гэв.

Эрчим гаргадаггүй юм гэхэд халих, дэлбэрэх дээрээ тулсан, Туул голоо бохирдуулсан Цэвэрлэх байгууламжаа барьчихаасай гэж залбирсаар чимээгүй явав. Монгол орны амин судас болсон Туул руугаа бохироо цутгадаг улс орон манайхаас лав үгүй байх шүү. Хичнээн загас жараахай, ан амьтан үхэж үрэгдэж байгаа бол. Ингээд Баделхааныг хүлээтэл "Цэвэрлэх байгууламжийн лагаар Газар тариалангийн бордоо хийнэ" гээд гараад ирэв. Басандорж ч бил үү нэг хоёр гараараа нөхөр баас барьчихаад (бордоо гэнэ. Тэр сэтгүүлчийн царайг хараарай) хэвлэлийнхэнд үзүүлээд зогсож байх юм. Одоо болно найзуудаа. "Нисдэг бор морийг нь идээд ир гэхэд нисдэггүйг идчихлээ" гэдэг шиг Баделхаан чамайг баасны үнэр дараад ир гэсэн болохоос эрчим хүч ч юм уу, бордоо хий гэж хэлээгүй. Ажлыг ингэж балайруулах уу болиоч ээ. Саяхан нэг нөхөр Цэвэрлэх байгууламжийн лагийг нэрээд (бараашиг шиг эсгээд) нефтийн бүтээгдэхүүн гаргана гэж ярьж байна. Нөгөө үнэр нэрэгдээд (Спиртийн үйлдвэрт будаа эсгэссэн нь хамар сэтлэдэг биз дээ) Улаанбаатар утгаа алдана биз дээ. Баделхаан минь балайрч элдэв зүйл сэтгэлгүй зүгээр ажлаа хий. Энэ нэг юмандаа хэлээч дээ Хүрэлсүхээ...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404