Урлаг, шинжлэх ухааны үзэсгэлэн нээгдлээ
2019/11/18

Урлаг, шинжлэх ухааны олон улсын бүтээлийн тав дахь удаагийн үзэсгэлэн Бээжин хотноо энэ сарын 3-нд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Хятадын “Циньхуа” их сургууль болон Үндэсний музей хамтран зохион байгуулсанаас гадна энэ үеэр эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн улс орон бүрийн урлаг, шинжлэх ухааны нэгдлийн үр дүнг цуглуулан, нээн харуулахад оршиж байгаа аж. Мөн урлаг, шинжлэх ухааныг хиймэл оюун ухааны эрэн үед хэрхэн яаж нэгтгэх, тогтвортой хөгжлийн талаар эрэлхийлсэн байна.
 Үзэсгэлэнд дэлхийн орон бүрийн урлагийн сургууль болон судалгааны байгууллагын гэх мэт 120 гаруй бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжлэх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404