Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2019/11/18

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх баасан гарагт хийхээр товложээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд пүрэв гарагт эх орондоо ирэх юм байна. Өнөөдөр зарлагдаад байсан Цэцийн дарга Д.Одбаярын мэдээлэл хийх хэвлэлийн хурлыг цуцалжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөгөөд түүнийг тус улсаас 10 хоног гаргахгүй шалгаж, мөнгөн торгууль торгосон юм. Тэрбээр ийн асуудлын дараа Монголдоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн бөгөөд ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүддээ гаргажээ. Түүнийг чөлөөлөх эсэхийг Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар эцэслэх юм байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404