Саарал жасгаалттай холбоотой асуудлаар Ц.Нямдорж тайлбар хийлээ
2019/11/15

Саарал жасгаалттай холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар хийв.

-Хоёр хүнд хариуцлага тооцоод асуудал шийдэгдэх юм уу?

-Ерөнхий бодлогод эргэж харахгүй бол болохгүй зүйлүүд байна. Хүний хөрөнгөнд халддаг, гадаадын хөрөнгө оруулалтыг боодог, дуртай үедээ очиж, хүч хэрэглэж байж үйлдэл хийдэг иймд болгоомжлох юмнууд байгаа. Энэ болгоомжиллыг би байнга хэлж байсан. Гадаадын хөрөнгө оруулалт дотоодын хөрөнгө оруулалт ялгаагүй энэ чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааныхаа зарчмыг барьж явж чадах юм уу үгүй юм уу гэдэгт хариулт өгөх хэрэгтэй.

-Авилга албан тушаал, мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг шийдэгдэхгүй байгаа учраас “саарал жагсаалт”-д орох гол нөлөөлөл болж байна гэж яриад байгаа?

-Нэгдүгээрт мөнгө угаахтай тэмцэх хэрэг шалгахгүй байна гээд байгаа. Авилгатай тэмцэх газарт баахан хэргүүд явагдаад байна аа, тэр байхгүй юу. Дараа нь хөрөнгө хураахгүй байна. Тэрийг хариуцдаг газар нь харамсалтай нь би биш. Би өөрөөсөө холдуулж байгаа юм биш. Би тэр ажиллагаанд оролцвол өөрөө хэрэгт ордог.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404