Ц.НЯМДОРЖ: С.Зоригийн хэргийг будилуулса бүх шүүгч ажлаа хийж байгаа
2019/11/14

С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүд өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ “Монгол Улсын их хурлын тогтоолоор байгуулагдсан түр хорооны гишүүд хүрэлцэн ирээд байна. Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш сард 2-оос доошгүй удаа, зарим тохиолдолд гурван удаа хуралдаж, Олон улсын парламентийн холбооны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирч энэ хэрэг дээр албан ёсоор дүгнэлтээ гаргалаа.

Өнөөдөр дүгнэлтээ танилцуулах гэж байна.  Түр хорооны дүгнэлт болон Олон улсын Парламентчдийн хүний эрхийн хорооны шийдвэр хоёр 100 хувь санал нэгтэй гарсан гэдгийг хэлье.

Маш тодорхой зүйлүүд дээр дүгнэлтэд хүрсэн.

 -Олон улсын Парламентчдийн хүний эрхийн хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг албан ёсоор тогтоосон гэдгийг бидэнд ирүүллээ. Бид олон улсын парламентийн холбооны дүгнэлттэй санал нэг байна гэдэг дүгнэлтээ гаргалаа.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, шударга бусаар шүүгдэж тамлуулан зовсоны төлөө нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэдэг шийдвэрийг Олон улсын парламентийн холбооноос бас гаргасан байна.

-С.Зоригийн хэргийг улс төрийн намууд улс төрийн арилжаа наймаанд олон жил ашиглаж ирсэнийг Олон улсын Парламентийн холбоо буруутгаж байгаа төдийгүй албан ёсоор түр хороог Монгол Улсын парламентаас байгуулсныг сайшааж байгаагаа илэрхийлжээ.

-С.Зоригийн хэргийг хуурамчаар илрүүлсэн болж хилс хэрэг тулгасан хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа түр хорооны гишүүдийг дарамтлан сүрдүүлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Хөдлөшгүй хэрэгжүүлэх ёстой үнэн бол энэ гэм хор үйлдээгүй хоёр хүнийг яаралтай суллах ёстой. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг олж ирлүүлэх ажилдаа яаралтай орох ёстой” гэв.

Ц.НЯМДОРЖ: ЭНЭ АСУУДЛЫГ БУДИЛУУЛСАН БҮХ ШҮҮГЧ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА

Хуульзүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ "Шүүх дээр энэ хэргийг сунжруулах хугацааны тоглолт явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Үүнийг нуух юм байхгүй. Энэ асуудал нууцаас гарсан. Гэтэл зарим хүмүүс нууцаас одоо гарга гэсэн шаардлага хүргүүлээд дахиад хугацаа хожих юм явагдаж байгаа. Энэ асуудлыг будилуулсан бүх шүүгч нар албан тушаалдаа байгаа. Ялангуяа Дээд шүүхэд. Энэ хэргийг Дээд шүүхэд хэлэлцсэн бүх шүүгч нар ажлаа хийж байгаа. Эд нар арьсаа хамгаалж байгаа учраас одоо энэ эрүүдэн шүүсэн, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байгааг баталгаатай хэлж чадна.

Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой байсан. Үүнийг эвлүүлэг гэж хэлж байгаа хүн байгаа. Энд эвлүүлэг хийх ямар ч техникийн бололцоо байхгүй”гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404