Г.Занданшатар: Ц.Даваасүрэн сайд хуралдаа суу, УИХ чуулганы протоколыг олж унш
2019/11/14

УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Тэгвэл хуралдааны эхэнд зарим гишүүд горимын санал хэлж, тодруулж асуулаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид намар хуралдаад, ард түмнээс асууна гээд тогтоол баталчихсан. Одоо гуравдугаар хэлэлцүүлгийг хийх гээд байна. Тэр тогтоолоо яагаад орхичихов. Ард иргэдээс асуухгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээ хийх гээд байгаа юм уу” хэмээн асуулаа.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Ц.Даваасүрэн сайд хуралдаа суудаггүй болохоор мэдэхгүй байх шиг байна. Тэр тогтоолд чинь Ерөнхийлөгч хориг тавиад, УИХ хүлээж аваад, ард түмнээс асуухаа больсон. УИХ-ын чуулганы протоколыг олж унш” хэмээлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404