Олон зуун байшин түймэрт автжээ
2018/07/28

АНУ-ын Калифорни муж улсын умард хэсгийн Шаста тойрогт дэгдсэн байгалийн гал түймэрт 500 байшин бүрэн, 75 байшин хагас шатсан тухай тус муж улсын Ойн аж ахуй болон гал түймрээс хамгаалах газраас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Одоогийн байдлаар гал түймрийн цар хүрээ 19,5 га газрыг хамраад байгаа ба үүнээс дөнгөж 5%-ийг нь цурманд оруулаад байгаа ажээ.

Байгалийн гал түймрийн уршгаар 2 хүн амиа алдсан гэсэн мэдээ байна. Калифорни муж улсын 3 тойрогт онц байдал зарласан ба 12 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Гал түймрийн тархалтыг зогсоохын тулд гал сөнөөгчид хүч нэмэгдүүлсэн горимоор ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд гурван мянга гаруй гал сөнөөгч дайчлагдаад байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404