Г.Занданшатар: Д.Тогтохсүрэн “буруу танилцуулга яваад байна”
2019/11/13

УИХ-ын чуулганаар улсын төсвийг хэлэлцэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулна. Д.Тогтохсүрэн даргыг индэрт урьж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай , Нийгмийн даатгалын сангийн тухай 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлүүлгийг УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гуравдахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Төсвийн байнгын хороо 2019 оны арваннэгдүгээр сарын...

Энэ үеэр УИХ-ын дарга түүнд хандан “буруу танилцуулга яваад байна” гэсэн бол тэрбээр “Өө, за” хэмээгээд индэрээс буув.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404