Ч.Хүрэлбаатар: 2020 оны төсвийн хэлэлцүүлгийг хийхээс өмнө АМНАТ-ийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай
2019/11/13

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2020 оны төсвийн гуравдахь хэлэлцүүлгийг хийхээс өмнө  АМНАТ-ийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Төсөв батлахаас өмнө орлого талаа тодорхой болгохгүй бол 1.3 их наяд төгрөгийн орлогын алдагдалтай төсөв баталж болохгүй  тул хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү гэсэн горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "НДШ ирэх онд нэмэгдлээ гэж олон нийт бухимдаж байна. Малчдын насыг урагшлуулж, тэтгэвэр гаргадаг болсонтой холбоотой НДШ нэмж байна гэсэн янз бүрийн л таамаг байгаа.  Ард түмэнд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийн асуудлаа эхэлж хэлэлцээд энэ хооронд НДШ-тэй холбоотой Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-той хамтарч гурвалсан уулзалт хийх шаардлагатай байна гэхэд нь УИХ-ын дарга Г.Занданшатар АМНАТ-өөр  МАН-ын бүлгээс завсарлага авсан.  Завсарлагын хугацаа дууссанаа мэдэгдээгүй. Ажлын хэсэг санал, дүгнэлт ирүүлнэ гэсэн. Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд орж ирж хэрэлдээд байхгүй, нэгдсэн байр сууриа бичгээр илэрхийлдэг баймаар байна" гэсэн тайлбарыг өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404