ИРГЭН Б.БОЛОРООТОЙ ЕРӨНХИЙ САЙД УУЛЗЛАА
2019/11/12
Ерөнхий сайд зүүн аймгуудаар ажиллаж ирсний дараа Цагдаагийн ерөнхий газрын даргыг дуудаж иргэдийн гомдолтой холбоотой асуудлуудаар мэдээлэл сонслоо. Мөн ажлын байрандаа амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдүүлэхээр Д.Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа иргэн Б.Болороо болон түүннийг дэмжиж байгаа иргэдтэй уузлаа. Ерөнхий сайд Б.Болороод эмгэнэл илэрхийлж хоёр шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгов. Асуудлыг шийдэж дуусах хүртэл биеэ бодож, хүйтэн талбайд суулт хийхгүй байхыг Ерөнхий сайд хэллээ. Хэдийгээр хууль байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах хандлагийн эсрэг тэмцэх ёстойг иргэд Ерөнхий сайдад санууллаа.
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404