Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XIII хуралдаан хуралдлаа
2019/11/11
 Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс хасуулах тухай, Аймгийн авто замын тээвэрт баримтлах бодлогын баримт бичиг “Дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Журам батлах тухай, Орон нутгийн өмчөөс төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх, дүн өөрчлөх тухай, Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай, Шагналд тодорхойлох тухай, бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
 
 
 
      Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XV хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо. 
        Орхон аймгийн Баян-Өндөр сумд баригдаж буй 315 айлын орон сууцны байрыг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх, худалдан борлуулах журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIII хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  Энэхүү журмын төсөлд Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй 315 айлын орон сууцнаас 60 хувийг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх, 40 хувийг худалдан борлуулахаар боловсруулсан байсныг Тэргүүлэгчид хэлэлцээд 70 хувийг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх, 30 хувийг худалдан борлуулахаар хэлэлцэн баталсан ба  батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.  
  
 
  
 
 
           Мөн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн өмчөөс төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх, дүн өөрчлөх тухай, Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай, Шагналд тодорхойлох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 
  
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404