Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа даамжирчээ
2019/11/11

Хонконгт энэ сарын 4-нд болсон жагсаалд оролцож байсан хэмээн үзэж буй оюутан нас барсны улмаас эсэргүүцлийн ажиллагаа улам даамжирсан байна. 

 

Өнгөрсөн ням гарагт цагдаагийн ажилтнууд зургаан байршилд хамгаалалтад гарчээ. Нэгэн орон сууцны хороололд хар өнгийн баг зүүсэн жагсагчид цуглаж, метроны буудлын тасалбарын цэгүүдийг сүйтгэжээ. 

 

Мөн дараагийн буудлын худалдааны төвд байрладаг, Хятадын эх газартай холбоо бүхий компаниудын дэлгүүр, зоогийн газруудыг сүйтгэсэн байна. Хонконгт сүүлийн таван сарын турш жагсаал цуглаан үргэлжилж байгаа юм. 

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт их сургуулийн нэгэн оюутныг нас барснаас хойш Хонконгт эсэргүүцлийн ажиллагаагаа улам эрчимжүүлэх уриалга газар авж эхэлжээ. Түүнчлэн ахлах сургуулийн сурагчдыг даваа гарагт хичээлдээ суухгүй байхыг уриалжээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1981111.20.217.178
Greate pieces. Kеep posting ѕuch kind of info оn your site. Im really impressed by your blog. Hey tһere, Yоu've done a great job. Ӏ wiⅼl definitelʏ digg it and for mу part suggest to my friends. I'm sսre they'll be benefited fr᧐m tһis web site. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ϲom
3 сарын өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404