Нийслэлийн ОСК-с газрыг орон сууцаар солих боломжийн талаар мэдээлнэ
2019/11/11

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Монгол Улсын Консерваторид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэнгийн нэрэмжит өсвөрийн хуучир хөгжимчдийн “Эгшгэн хэлхээ” анхдугаар уралдаан эхэлнэ.

10.00 цагт ХААИС-д Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд сайжруулсан түлшний хэрэглээний асуудлаар холбогдох албаныхан мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хүннү эйр” компанийн онгоцны ослын хохирогчийн гэр бүлийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Монголын банкны холбоо”-нд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб “2020 оны төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн хүлээлт ба банкны засаглал" хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88041040

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт ЦЕГ-т мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99061974

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99790206, 88003942

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн орон сууцны корпорациас газрыг орон сууцаар солих боломжийн талаар мэдээлнэ. Утас: 88104671

14.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404