Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорно
2019/11/11

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорно гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.

 

Энэ оны 10 дугаар сарын 20-нд явуулсан ерөнхийлөгчийн сонгуулиар Э.Моралес дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон юм. Гэсэн хэдий ч уг сонгуулийн дүн дотоод болон гадаадын эсэргүүцэлтэй тулгарсан байна.

 

Боливийн цагдаагийн ажилтнууд болон цэргийн хүчин ч мөн эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Э.Моралес ням гарагт телевизээр үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдээд, эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоохыг ард иргэдэд уриалжээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404