Д.Одбаяр мөнгөн торгуулиа төлөөд эх орондоо ирэхээр болжээ
2019/11/09

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр мөнгөн торгуулиа төлөөд эх орондоо ирэхээр болсон гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр  түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон аж. Тэгснээр  эрүүгийн хэрэгт хамааралгүй тул торгуулиа төлөөд өнгөрөх боломжтой болох юм байна.

Иймд Д.Одбаяр нь хуулийн дагуу торгуулиа төлөх юм бол хилийн хоригоо цуцлуулж, эх орон руугаа ирж болох ажээ.

Харин БНСУ-д  бэлгийн дарамтыг эрүүгийн хуулиар зохицуулдаг бөгөөд хэрэв түүний “зүггүйтэл”-ийг  эрүүгийн хуулиар авч үзнэ гэвэл байдал төвөгтэй болж мэдэхээр байсан юм.

Гэсэн хэдий ч БНСУ-ын талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болсон гэх мэдээлэл байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404