Хэнтий аймагт олон жил царцсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна
2019/11/07

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 4р сард Хэнтий аймагт очиж ажилласнаар тус аймгийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж эхэллээ. Өнгөрсөн зунаас эхлэн "Чингис хот" бүтээн байгуулалтын ажил өрнөж, хөрөнгө оруулалтын ажлууд өмнөх 3 жилээс эрс эрчимжжээ. Олон жил царцсан Хан Хэнтий чуулгын барилгын хөрөнгө оруулалт болон замын ажлууд, 174 айлыг ипотект хамрруулах, шинээр орон сууц барих, сумдын дулааны сүлжээг шинэчлэх, эрчим хүчний хүчин чадлыг нэмэх зэрэг ажлууд энэ жил хийгдэж байгаа аж. Мөн дулааны цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж гээд Чингис хотыг хөгжингүй хотын стандартад хүргэх томоохон ажлууд хийгдэж эхэлжээ.  Хэнтий аймагт оруулах 2020 оны төсвийн төсөөлөл нь  түүхэн аялал жуулчлалын бүс болгох Монгол улсын бодлоготой уялдаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404