Агаарын бохирдлын 1 дүгээр бүсийг сайжруулсан түлшээр хангана
2018/07/28

Олон жил яригдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан нэг шийдвэр нь 2019 оны дөрөвдүгээр сараас нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг бүр мөсөн хориглох шийдвэр байв.

Энэ хүрээнд БОАЖЯ, ЭХЯ зэрэг холбогдох байгууллага сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг судалж эхэлжээ. Ингээд ирэх есдүгээр сарын сүүлээс нийслэлийн гэр хороололд “Сайжруулсан түлш” төслийг туршилтаар хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд, агаарын бохирдлын голомтын бүс дэх 20 мянган өрхийг хамруулах аж. Туршилтын төсөлд хамрагдах айлууд нэг дор байх ёстой. Агаарын бохирдлын I бүсэд амьдардаг өрхүүдэд нэн түрүүнд сайжруулсан түлш олгохоор тооцоолсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404