АНУ-БНСУ-ын төлөвлөсөн цэргийн сургуулийг хурцаар шүүмжилжээ
2019/11/07

АНУ цэргийн хамтарсан сургуулийг БНСУ-тай явуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнийг БНАСАУ шүүмжлээд, манай улстай дайсагнаж буйгаа зарлаж буй явдал хэмээн мэдэгджээ.

 

“KCNA” агентлагийн лхагва гарагт нийтэлсэн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Квон Жон Гуны мэдэгдэлд, АНУ-ын зэвсэгт хүчин ирэх 12 дугаар сард БНСУ-ын армитай агаарын цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж буйг БНАСАУ-ын эсрэг дайны сургуулийг ил тод явуулахаар зорьж буй хэрэг гэжээ.

 

“Бидний тэвчээр хязгаартаа хүрэхэд тун ойртож байгаа бөгөөд бид цаашид АНУ-ын бодлогогүй үйлдлүүдийг зүгээр хараад суухгүй. Удахгүй явуулахаар төлөвлөж буй цэргийн хамтарсан сургууль нь БНАСАУ-ыг хэдийн авсан шийдэмгий арга хэмжээнүүдийнхээ талаар дахин тунгаан бодоход хүргэж болзошгүй” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

 

Квон Жон Гун нь өнгөрсөн 10 дугаар сард Шведэд болсон ажлын түвшний хэлэлцээнд оролцсон БНАСАУ-ын төлөөлөгчдийн нэг юм. Тухайн үед БНАСАУ-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ, яриа хэлэлцээ амжилт олсонгүй хэмээгээд, цаашид хийх алхмууд АНУ-ын гаргах шийдвэрээс хамаарна гэжээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404