Канадаас Хятад руу экспортолж буй гахайн махны экспортыг сэргээж байна
2019/11/06

“Хятадад нийлүүлдэг Канадын гахай болон үхрийн махны экспортыг сэргээж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр БНХАУ-аас Канадад суугаа элчин сайд Доминик Бартон болон махны салбарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүст талархал илэрхийлжээ. Нийлүүлэлт хийж эхлэх хугацааг Ж.Трюдо дурдаагүй байна.

Мал эмнэлгийн хуурамч гэрчилгээтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид Канадын мах, махан бүтээгдэхүүний импортод түр хугацаанд хориг тавьж байгаа тухай Канад дахь БНХАУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Тухайлбал, Канадаас Хятад руу экспортолж буй гахайн маханд Хятад улсад хориотой байдаг рактомпамин буюу үхэр болон гахайн булчингийн массыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт тэжээл болгон ашигладаг бодис илэрсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404