“АЛТАН НАМАР 2019” зорилтот нэвтрүүлэгийн дүн гарлаа
2019/11/06

“АЛТАН НАМАР 2019” зорилтот нэвтрүүлэгт оролцож, “манлайлагч” байж чадсан оюутнуудыг “Шилдэг залуу” алтан медалаар шагналаа

Монгол улсад Атар газар эзэмшиж, анхны шан татсаны 60 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэмжлэгтэйгээр 1-р суваг телевизийн хамт олон “Алтан намар 2019” зорилтот нэвтрүүлгээр дамжуулан тариаланчдын цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг таниулан мэдүүлэх, тариаланчидаа алдаршуулах, залуучуудад хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх зорилгын хүрээнд МУИС, ХААИС, Идэр их сургууль, Улаанбаатар Эрдэм их сургуулиудтай хамтран цуврал нэвтрүүлэг хийлээ. Цуврал нэвтрүүлэгт амжилттай оролцож мэдлэг, авъяас чадвар, амжилтаараа үеийнхэнийгээ манлайлж чадсан оюутнуудад Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Шилдэг залуу” алтан медалиар шагнасныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар гардуулан өглөө.

"Шилдэг залуу" алтан медалиар:
Г.Сүхбат - /Улаанбаатар Эрдэм Их сургууль/
Б.Нямхүү - /Улаанбаатар Эрдэм Их сургууль/
Г.Отгонцэцэг - /Идэр Их сургууль/
Д.Доржпүрэв - /ХААИС/
Х.Хулан - /МУИС/
Т.Баярсайхан - /Идэр Их сургууль/
Л.Аззаяа - /МУИС/ нар тус тус шагнагдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404