Д.Эрдэнэбат: Монголоос ямар нэг урилга явуулахгүйгээр бүлэг жуулчдын визийг хүссэнээр нь олгодог
2019/11/05

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 -Өнгөрсөн долоо хоногт кибер аюулгүй байдлын  асуудал сэтгэл зовоосон асуудал болж, олон тооны хятадууд Монгол улсад нууцаар бүлэглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн. Тиймээс холбогдох байгууллагын хүмүүсээс хаалттай мэдээлэл сонслоо. Баривчилгааны үеэр олон хятад иргэд нэг газраас визний мэдээлэл авсан нь анхаарал татаж байна. Энэ баривчилгааны үед 1.5 тэрбум төгрөгийн их хэмжээний мөнгө хураасан байна. Мөнгө угаах үйл ажиллагаа энэ цахим сүлжээний дор илт явагдсан байна. Үндэсний аюулгүй байдлын талаар юу хийх вэ. Энэ хэрэг гарснаар Монгол орон хяналт сул, эзэнгүй орон болсныг харуулж байна.

 2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Энэ төсөв сонгуулийн, улстөржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн төсөв болсон. Бид төсвийн талаарх дүгнэлтээ хүргүүлнэ.

 Дараагаар нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон энэ асуудлыг УИХ яаралтай хэлэлцэх ёстой. АН өөрийн хувилбараа дэвшүүлнэ. Яагаад гэвэл АМНАТ-ийн хуульд давхар татвар олгогдохгүй байх  хувилбарыг гаргаж байна.

 Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

 -Жуулчдын визийг бөөнөөр нь олгож болдог уу? Ямар нэг хууль зөрчсөн байна уу?

 -Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас жуулчлалын ангиллын 30, бизнесийн ангиллын 94, Хөх хотын Консулаас жуулчлалын ангиллын 566, бизнесийн ангиллын 48, Бээжингийн ЭСЯ жуучлалын ангиллын 41 жуулчид орж ирсэн байна. Үндсэндээ Хөх хотоос авсан байна. Монголоос ямар нэг урилга явуулахгүйгээр  бүлэг жуулчдын визийг хүссэнээр нь олгодог Засгийн газрын тогтоол гаргасан байна. 10 дугаар сард л ганц удаа жуулчдын визийг бөөнөөр нь олгосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404