Иран цөмийн гэрээний үүрэг амлалтаасаа дахин няцна
16 өдрийн өмнө

Цөмийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг амлалтаасаа няцах дөрөв дэх алхмын талаар Ерөнхийлөгч Хасан Рухани ойрын өдрүүдэд мэдэгдэл хийнэ гэж Иран улсын Засгийн газар даваа гарагт мэдэгджээ.

 

“2015 онд байгуулсан цөмийн гэрээнээс АНУ гарсны дараа Европын орнуудад бидний ашиг сонирхлыг хамгаалах боломжийг олгосон. АНУ-ын дээрэлхүү бодлого, Европын орнуудын АНУ-ыг эсэргүүцэх чадвар сул байдал манай улсыг үүрэг амлалтаасаа няцах шийдвэрийг гаргахад хүргэлээ” гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али Раби хэлсэн байна.

 

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Иран улс 2015 оны Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөөний үүрэг амлалтуудаасаа няцаж эхэлсэн юм. Өнгөрсөн онд АНУ уг гэрээнээс гарч, Ираны эсрэг дахин хориг арга хэмжээнүүд авсан нь дээрх шийдвэрүүдийг гаргахад ихээхэн нөлөөлжээ. 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404