ОАНА Ерөнхий Ассамблей энэ 7 хоногт болно
2019/11/04

Пүрэв, баасан гарагт “Lotte” зочид буудалд болох 17 дугаар Ерөнхий Ассамблейд Хятадын “Синьхуа”, Японы “Kиодо”, Оросын “ТАСС” зэрэг мэдээллийн 43 агентлагийн төлөөлөгчид оролцоно.    НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ санаачилгаар 1961 онд байгуулагдсан ОАНА нь бүс нутгийн мэдээллийн харилцан солилцоог хөгжүүлэх зорилготой бөгөөд Ерөнхий Ассамблейг гурван жил тутам зохион байгуулдаг юм.    Удахгүй болох Ассамблейн үеэр ОАНА-гийн шинэ даргаар “Yonhap” агентлагийг албан ёсоор сонгох бөгөөд тус агентлаг ирэх гурван жилийн хугацаанд ОАНА-г даргалж, ОАНА-гийн уулзалтуудын хөтөлбөрийг бэлтгэх хэрэг эрхлэх газрын үүргийг гүйцэтгэж, гишүүн агентлагуудад санамж хүргэж, ОАНА-гийн цахим хуудасны үйл ажиллагааг хариуцна.    “Yonhap” ОАНА-д элссэнээс хойш 30 гаруй жилийн дараа тус байгууллагыг анх удаа даргалах гэж буй нь энэ юм. 17 дугаар Ерөнхий Ассамблейг “Сэтгүүл зүйн шинэ сорилтууд: Технологийн инновац ба Итгэлцлийн асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404