Иракт эмх замбараагүй байдал даамжирчээ
2019/11/04

Иракийн Засгийн газрыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал цуглаан нийслэл Багдад хотод өнгөрсөн ням гарагт үргэлжилж, жагсагчид Багдад хотын гол гудамжуудын зам тээврийн хөдөлгөөнийг саатуулсан байна.

 

Өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс хойш Иракийн олон арван мянган иргэн ажлын байрыг нэмэгдүүлэх, авилгыг таслан зогсоох зэргийг шаардан жагсаж байгаа юм. Тухайн үеэс хойш жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхний дунд үүссэн мөргөлдөөний улмаас 250 гаруй хүн амиа алджээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404